"Увс чацаргана", "Техник импорт"-ын ханш өндөр өсөлттэй байв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 3 дугаар сарын 4-нд I, II, III ангиллын 48 ХК-ийн 33.6 сая төгрөгийн үнийн дүн бүхий 69.782 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 24 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 19 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа байна.
Энэ өдөр "Увс чацаргана" (CHR-15.00%) болон "Техник импорт" ХК (TEX+15.00%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Бөхөг" (BHG-10.81%) болон "Шивээ овоо" ХК (SHV-9.13%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
"TOP 20" индекс 0.82 хувиар буурч 18941.93 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.732.984.780.700.18 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.