"Эрдэнэс Силвер Ресурс" ХХК 750 тонн мөнгө цэвэршүүлж Монголбанканд тушаана
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрдэнэс
Монгол” ХХК, “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК Монголбанктай Үнэт металл
худалдах, худалдан авах хамтын ажиллагааны гэрээг байгуулж, Салхитын
мөнгөний ордоос олборлож, цэвэршүүлсэн мөнгөний дээжийг Эрдэнэсийн санд
тушаалаа. Таван жилийн хугацаатай энэхүү гэрээний хүрээнд, “Эрдэнэс Силвер Ресурс” компани Монголбанканд
850-980 хувиас доошгүй сорьцтой алт, мөнгө болох үнэт металлын агууламж
бүхий гулдмайг нийлүүлж, гэрээнд тусгасны дагуу төлбөр авах юм.
1975 дня