"Махимпекс", "Шарын Гол"-ын ханш өндөр өсөлттэй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-03-11 18:28:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 3 дугаар сарын 11-нд I, II, III ангиллын 33 ХК-ийн 58.761.799.00 төгрөгийн үнийн дүн бүхий 325.485 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 15 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 10 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 8 үнэт цаасны ханш тогтвортой байлаа байна. 

Энэ өдөр "Махимпекс" (MMX-9.06%) болон "Шарын Гол" ХК (SHG+9.00%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ремикон" (RMC-5.56%) болон "АйТүүлс" ХК (ITLS-3.92%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.56 хувиар өөж, 18370.88 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.713.741.086.490.50 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү. 


Связанные новости