"Монгол Даатгал", "Махимпекс"-ийн ханш өндөр өсөлттэй байв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 3 дугаар сарын 9-нд I, II, III ангиллын 23 ХК-ийн 45.817.169.00 төгрөгийн үнийн дүн бүхий 181.238 ширхэг хувьцаа арилжив. Энэ өдөр 7 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 11 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа байна.
Энэ өдөр "Монгол Даатгал" (CHE-14.96%) болон "Махимпекс" ХК (MMX+0.93%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Бөхөг" (BHG-9.09%) болон "Улсын Их Дэлгүүр" ХК (UID-5.86%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.64 хувиар буурч 18730.09 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.742.901.514.506.71 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.