"Монгол Даатгал", "Түшиг Уул"-ын ханш өсөлт ихтэй байв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 3 дугаар сарын 10-нд I, II, III ангиллын 33 ХК-ийн 212.622.130.23 төгрөгийн үнийн дүн бүхий 370.233 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 7 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 23 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа байна.
Энэ өдөр "Монгол Даатгал" (CHE-9.65%) болон "Түшиг Уул" ХК (TUS+5.33%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Жуулчин Дюти Фрий" (SUL-11.63%) болон "Улсын Их Дэлгүүр" ХК (UID-8.30%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 2.47 хувиар буурч 18267.92 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.708.974.580.620.55 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.