Германд хадгаламжийн хүү 0 байхад ч мөнгөө хадгалуулдаг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хэмнэе, хуримтлуулъя” уриатай Дэлхийн
хуримтлалын өдрийг манай улс долоо дахь жилдээ тэмдэглэлээ. Хүүхэд
залуучууд болон иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, санхүүгээ
төлөвлөгөөтэй удирдах, зөв дадалд сургах зорилготой энэхүү өдрийг
Монголбанк, Монголын Банкны Холбоо, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол
дахь сан, Хадгаламжийн даатгалын корпорац хамтран зохион байгуулж
арилжааны 13 банк дэмжин оролцлоо.
2031 дня