"Монгол Даатгал", "УИД"-ийн ханш өндөр өсөлттэй байв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 2 дугаар сарын 13-нд I, II, III ангиллын 24 ХК-ийн 36.9 сая төгрөгийн үнийн дүн бүхий 255.021 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 10 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 1 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Монгол Даатгал" (CHE+15.00%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID+9.84%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хай би ойл" (HBO-6.14%) болон "Монголын цахилгаан холбоо" ХК (MCH-4.87%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.9 хувиар өөж, 18962.01 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.705.451.728.593.00 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.