"УБ-БҮК", "Монгол Даатгал"-ын ханш өндөр өсөлттэй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-02-10 17:56:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 2 дугаар сарын 10-нд I, II, III ангиллын 26 ХК-ийн 102.362.710 төгрөгийн үнийн дүн бүхий 277.436 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 13 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 10 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "УБ-БҮК" (BUK+15.00%) болон "Монгол Даатгал" ХК (CHE+15.00%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Стандарт проперти групп" (BBD-14.04%) болон "Бөөний худалдаа" ХК (ABHL-10.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.69 хувиар өсөж, 18866.95 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.690.828.170.163.91 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     


Связанные новости