"Монгол Даатгал", "УИД"-ийн ханш тогтвортой хэвээр байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 2 дугаар сарын 14-нд I, II, III ангиллын 29 ХК-ийн 57.9 сая төгрөгийн үнийн дүн бүхий 439.775 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 10 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 17 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Монгол Даатгал" (CHE+14.87%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID+5.28%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монголын цахилгаан холбоо" (MCH-13.14%) болон "Ремикон" ХК (RMC-6.79%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.11 хувиар өсөж, 18983.3 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.720.421.144.630.10 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.