"Монгол Даатгал", "Хөвсгөл Алтан дуулга"-ын ханш өндөр өсөлттэй байв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 2 дугаар сарын 12-нд I, II, III ангиллын 24 ХК-ийн 50.7 сая төгрөгийн үнийн дүн бүхий 225.142 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 9 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 11 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Монгол Даатгал" (CHE+15.00%) болон "Хөвсгөл Алтан дуулга" ХК (ADU+7.09%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Багануур" (BAN-14.69%) болон "Адуун чулуун" ХК (ADL-8.68%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.33 хувиар өсөж, 18945.72 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.701.339.967,184.22 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.