"Монгол Даатгал", "Гермес центр"-ийн ханш өндөр өсөлттэй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-02-11 16:42:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 2 дугаар сарын 11-нд I, II, III ангиллын 28 ХК-ийн 245.040.365 төгрөгийн үнийн дүн бүхий 493.122 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 11 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Монгол Даатгал" (CHE+15.00%) болон "Гермес центр" ХК (HRM+7.14%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ариг гал" (EER-12.96%) болон "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU-6.62%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.09 хувиар өсөж, 18883.25 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,688,736,781,378.22 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     


Связанные новости