НҮБ хувийн хэвшилтэй хамтарч ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра нар уулзаж, хувийн хэвшлийн бизнесийн байгууллагууд хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо
Уулзалтаар НҮБ-ын тогтвортой хөгжлийн зориултуудыг хэрэгжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийн таатай орчныг бүрдүүлэх, судалгаан дээр үндэслэн бодлого боловсруулах, бодлогын нэгдмэл байдал, уялдаа холбоо зэрэгт хувийн хэвшлийн оролцоо чухал гэдгийг онцлов.
НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра 2020 онд НҮБ Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлгээ хийхэд анхааран ажиллаж буйг дуулгаад НҮБ-ын зүгээс улс орнуудыг дэмжих, хувийн хэвшлийн төлөөлөлтэй хамтарч ажиллах боломж их бийг хэлж байв.
Уулзалтаар бизнесийн төлөөлллийн байгууллага МҮХАҮТ 21 аймгийн салбар танхимаар дамжуулан уулзалт зохион байгуулж, НҮБ-ын 2022-2027 оны хувийн хэвшилтэй хамтран ажиллах стратеги төлөвлөгөө боловсруулахад хамтран ажиллах талаар санал солилцлоо.