"Дархан нэхий", "Женко тур бюро"-ийн ханш өндөр өсөлттэй байв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 2 дугаар сарын 21-нд I, II, III ангиллын 32 ХК-ийн 44.5 сая төгрөгийн үнийн дүн бүхий 104.960 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 17 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 9 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Дархан нэхий (NEH+12.86%) болон "Женко тур бюро" ХК (JTB+12.64%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мерекс" (MRX-14.96%) болон "Материалимпекс" ХК (MIE-12.47%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.07 хувиар буурч 19163.12 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,765,657,242,207 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.