Хөрөнгийн биржид өнөөдөр 11 ХК-ийн хувьцааны ханш өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 2 дугаар сарын 18-нд I, II, III ангиллын 25 ХК-ийн 107.2 сая төгрөгийн үнийн дүн бүхий 394.795 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 11 ХК-ийн хувьцааны ханш өсөж, мөн 11 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Тандэм инвэст ББСБ" (VIK+8.70%) болон "Ремикон" ХК (RMC+7.21%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол Даатгал" (CHE-9.42%) болон "Нако түлш" ХК (NKT-8.11%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.49 хувиар өсч 19090.4 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,750,007,543,687.26 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.