Лавров: Хуурай зам, агаарын ажиллагааг уялдуулах хэрэгтэй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-12-10 10:43:14

МОСКВА. /Xinhua/. “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх олон улсын эвсэл хуурай зам болон агаарын ажиллагаагаа уялдуулах хэрэгтэй гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдэв.

Хүнийг үзэн ядах үзэлтэй “Лалын улс” бүлэглэлийг устгаж, терроризмыг “хүн төрөлхтний туйлын дайсан” гэж үзэх хэрэгтэйг тэрбээр онцолсон байна.

АНУ тэргүүтэй эвсэл болон ОХУ-ын агаарын ажиллагааг нэгтгэвэл агаарын хүч хангалттай болох бөгөөд үүнийг хуурай замын хүчнүүдтэй уялдуулж өгвөл “Лалын улс”-ын асуудлыг хурдан зохицуулах боломжтой гэж тэрбээр мэдэгджээ.

Мөн тэрбээр, хэрвээ хамтран ажиллах хүсэлт Сирийн Засгийн газарт илгээвэл тус улсын хүчин болон сөрөг хүчний хуурай замын хамтарсан хүчин АНУ тэргүүтэй эвсэлтэй хамтран ажиллах байх гэж мэдэгдэв.

Ирак дахь террористуудтай тэмцэх агаарын хамтарсан ажиллагааг Сирид мөн явуулах хэрэгтэйг тэрбээр дурдсан байна.

Сирийн Засгийн газартай тохиролцож, олон улсын хуулийн дагуу цэргийн ажиллагаа явуулж байгаа учраас тус улсын эрх баригчид гадаадын түнш орнуудтайгаа хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна гэж тэрбээр мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ