Ерөнхий сайд А.Амарын хөшөөнд цэцэг өргөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Өнөөдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна. Аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисст 68 хүн бүртгэлтэй байдаг бөгөөд тэдний төлөөллийг хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн юм.
Орон нутгийн удирдлагууд болон тус салбар комисс Монгол Улсын Ерөнхий сайд А.Амарын хөшөөнд цэцэг өргөж “Хутагт ламын хийд”-д буяны ном хуруулж, тээврийн хэрэгслүүд 12.00-12.30 цагт гэрлээ асаалаа.
Мөн аймгийн ИТХ, Цагаатгах ажлыг удирдах зохион байгуулах салбар комисс ерөнхий боловсролын сургуулийн 200 орчим хүүхдэд зориулж “Хэлмэгдүүлэлтийн хор уршиг” сэдэвт түүхэн хичээлийг заалаа.

Б.Оюун-Эрдэнэ