"АйТүүлс" ХК-ийн хувьцаа 3.73 хувиар өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-09-06 18:21:21
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 19 компанийн 92 567 ширхэг хувьцаа арилжсанаас 5 компанийн хувьцааны ханш өсчээ.

Тодруулбал 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан байна. Үүнээс "АйТүүлс" ХК ITLS+3.73 хувиар "Махимпекс" ХК MMX+1.90 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Багануур" ХК BAN-9.60 хувиар "Гутал" ХК GTL-9.09 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Харин ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 760 ширхэг үнэт цаасыг 76.0 сая төгрөгөөр арилжаалсан байна

Ингэснээр "TOP 20" индекс 19928.79 нэгж болж 0.58 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,3 их наяд 29 тэрбум 431 сая 133,118.81 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийгhttp://mse.mn/mn/trade_today/2 энд дарж үзнэ үү.      
Холбоотой мэдээ