“Хулгайчгүй Монгол” уралдааны шилдгүүд тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬМонголын Залуучуудын холбоо “Хулгайчгүй Монгол” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монголын сурагчдын холбоотой хамтран ЕБС-ийн X-XII ангийн сурагчдын дунд “Хулгайчгүй Монгол” сэдэвт эссэ бичлэг болон гар зургийн уралдааныг зарлаж, өнөөдөр шилдгүүдээ тодрууллаа.
Оюунлаг дунд сургуулийн 10б ангийн сурагч О. Хүслэн, 38 дугаар сургуулийн 11б ангийн сурагч М.Маргад-Эрдэнэ, 33 дугаар сургуулийн 12е ангийн сурагч Э. Мөнхбаяр нар эссэ бичлэгийн уралдаанд нэгдүгээр байр эзэлсэн бол гар зургийн уралдааны шилдгээр 32-р сургуулийн 10а ангийн сурагч Б.Энхнаран, 51-р сургуулийн 11б ангийн сурагч Э.Марал, 21-р сургуулийн 12д ангийн сурагч Н.Мөнхнаран нар тус тус тодорлоо.
Тус уралдаанд ахлах ангийн сурагчид идэвхтэй оролцож 200 орчим бүтээлээ ирүүлснээс 2 дугаар шатанд шалгарсан шилдэг 50 сурагчийн бүтээлээс ийнхүү шилдгүүдийг тодруулсан байна.
Уг эссэ бичлэг болон гар зургийн уралдаанд ирүүлсэн 200 гаруй бүтээлүүдийг сургуулиудаар аялуулах гэнэ.
Б.Туул