Орон нутгийн 524 сая төгрөгөөр Хот тохижуулах газар шинэ техниктэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн Хот тохижуулах газар Hovo маркийн хоёр автомашин, нэг трактортой боллоо. Үүнийг орон нутгийн төсвийн 524 сая төгрөгөөр авч байгаа юм. Машины түлхүүрийг аймгийн Засаг дарга Д.Батлут, Засаг даргын орлогч С.Батжаргал, А.Түвшинжаргал нар Хот тохижуулах газрын дарга Б.Оюунбаярт хүлээлгэн өглөө.
Хот тохижуулах газар нь сүүлийн 30 жилд парк шинэчлэлт хийгээгүй бөгөөд ЗХУ-д үйлдвэрлэсэн Зил-130 маркийн машинаар хог, хаягдал тээвэрлэж байгаа юм. Энэ нь хог ачилтын эргэлтэд сөргөөр нөлөөлж иргэд Хот тохижуулах газрыг муу ажиллаж байна гэж дүгнэхэд хүргэдэг юм. Тэгвэл өнөөдрөөс тус газар ажил, үйлчилгээгээ шуурхай хүргэх боломжтой боллоо. Түүнчлэн тун удахгүй Казакстан улсаас цас цэвэрлэх машин ирнэ.

Б.Оюун-Эрдэнэ