Олон улсын манлайллын хөтөлбөрт 3000 гаруй залуусыг хамруулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Зориг сангаас “Ардчилал зуны зуслан” хөтөлбөрийг хэрэгжүүлж, өчигдөр хаалтаа хийлээ.
“Ардчилал зуны зуслан” хөтөлбөрийн төгсөлтийн арга хэмжээний үеэр Тайпэйн Худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын Дэд төлөөлөгч хатагтай Жой Янь уригдан оролцож, үг хэлэхдээ, “Амжилттай ардчилал нь бүх ард түмэн нэгдмэл, зөвшилцөлд хүрсэн байх, сайн тогтолцоотой байх зэргийг шаарддаг төдийгүй эдгээрийг хэрэгжүүлснээр ардчилал өөрийн механизмаар хөгжихийн зэрэгцээ уг хөтөлбөрт оролцогч нарыг Монголын ардчилалын хөгжилд хувь нэмрээ оруулахад нь дэмжлэг үзүүлэх боломжтой юм. Монголын ардчилалд Монголын бүх ард түмэн болон дэлхийн бусад улс орнуудын зүгээс өндөр ач холбогдол өгөн, дэмжсээр ирсэн билээ. Иймээс ч Тайваний Ардчилалын сангийн зүгээс “Ардчилалын зуны зуслан”-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг ямагт дэмждэг.Монголчуудын нүүдэлийн соёлын хамгийн том онцлог бол эвлэрэн нэгдэх, харилцан бие биетэйгээ нэгдмэл байх явдал бөгөөд эе эвтэй, нэгдмэл байж чадсанаар ард иргэдэд хамгийн таатай аж төрөх, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлж чаддаг. Хүрээлэн байгаа байгаль орчинтойгоо зохицон аж төрөн, бүлгийн бусад гишүүдтэй эв нэгдэлтэй зохицон аж амьдарч чадсанаар л нийгмийн бүлгүүд харилцан ойлголцол, зөвшилцөлийн дунд зэрэгцэн орших боломжтой. Өөрөөр хэлбэл хүрээлэн байгаа байгаль орчин, бусдын оршихуйг хүндэтгэх явдал нь ардчилалын цөм үнэт зүйл билээ” хэмээн онцлон тэмдэглэв.
Харин “Зориг сан”-ийн гүйцэтгэх захирал Б.Оюундарь хэлэхдээ, "Дөрөв дэх жилдээ “Ардчилал зуны зуслан” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа төдийгүй уг хөтөлбөрт хамрагдахаар нийт 160 гаруй оюутан залуус өргөдөл гаргаснаас нийт 22 оролцогчийг сонгон шалгаруулж, хамрууллаа. Энэ онд энэхүү хөтөлбөр нь “Хувь хүний хөгжил, ардчиллын боловсрол” сэдвийн хүрээнд зохиогдож, ардчилалын үнэ цэнэ, үзэл санаа, хувь хүний хөгжлийг хэрхэн дээшлүүлэх тухай сэдвийн хүрээнд сургалт явуулсан. “Зориг сан”-г 1998 онд ардчилсан хөгжлийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны дурсгалд зориулан, үүсгэн байгуулсан бөгөөд “Зориг сан” нь олон жилийн турш “Тайваний ардчилалын төлөө сан” болон “Азийн ардчиллын сан” зэрэг олон улсын байгууллагуудтай нягт харилцаа хамтын ажиллагаа тогтоож чадсан. Жил бүр залуу удирдагч, манлайлагч нарт зориулсан 10 гаруй сургалт, хөтөлбөрийг зохион байгуулдаг бөгөөд одоогийн байдлаар Монголын нийт 3000 гаруй залуусыг эдгээр хөтөлбөрүүдэд хамруулаад байна”гэв.