Түлшний модондоо яваад сураггүй болсон хүнийг хайж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-12-09 17:05:04

ОБЕГ-ын мэдээллээр, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Цайрын-Ам” гэдэг газар оршин суудаг иргэн 28 настай, эмэгтэй Ц  нь  энэ сарын 02-ны 13.00 цагийн орчим түлшний модонд явахаар гэрээсээ гараад сураггүй болжээ. 

Уг мэдээллийг хүлээн авч Сэлэнгэ  аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч сураггүй болсон иргэнийг хайж эхэлжээ. Одоогоор Мандал сумын цагдаагийн газраас гурван албан хаагч, ар гэрээс зургаан хүн, нийтдээ  21 хүн, гурван техник хэрэгсэлтэйгээр хайсаар байна. Цаг агаар таагүй, үзэгдэх орчин хязгаарлагдмал учир өнөөдөр эрэн хайхад хүндрэлтэй байгаа аж. 

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ