Турк Улсын ялалтын баярын 96 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Наймдугаар сарын 30-нд Бүгд Найрамдах Турк Улсын Ялалтын баярын 96 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээг Элчин сайд М.Ахмет Язалын өргөөнд зохион байгуулав.
Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Т. Дуламдорж тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцов.
Мөн Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчид, Цэргийн Атташе нар, Монгол Улсад амьдарч ажиллаж буй турк иргэд хүрэлцэн ирэв.
Мөн Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчид, Цэргийн Атташе нар, Монгол Улсад амьдарч ажиллаж буй турк иргэд хүрэлцэн ирэв.
Элчин сайд М.Ахмет Язал ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ БНТУ-ын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Р.Т. Эрдоганы баярын мэндчилгээг хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд уламжлав.