Эдийн засгийн судалгаа, шинжилгээний “Мөнгө-Санхүү-Баялаг” сэтгүүл хэвлэгдэн гарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монголбанкнаас эрхлэн гаргадаг “Мөнгө –санхүү – баялаг” сэтгүүлийн долоо дахь дугаар хэвлэгдэн гарлаа.
Эдийн засгийн судалгаа, шинжилгээний “Мөнгө-Санхүү-Баялаг” сэтгүүлийн энэ удаагийн дугаарт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос бэлтгэсэн “Эдийн засгийн хүндрэлийг давж, өсөлтийг дэмжих зорилт, цаашдын чиг хандлага” нийтлэл, “Монгол Улсын тогтвортой, хүртээмжтэй өсөлтийн зарим асуудалд”, “Орчин үеийн мөнгө, санхүүгийн диалектик: улс төрийн эдийн засгийн талаас судлахуй” өгүүлэл, “Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлаас гаргасан зөвлөмж, “БНМАУ-ын Банкны хууль нь эдийн засагт хувьсгал хийсэн хууль мөн” өгүүлэл, зээлийн өндөр хүүний суурь шалтгаан, бизнесийн мөчлөг, зарим улс орнуудын эдийн засгийн аюулгүй байдал зэрэг мэдээлэл багтжээ.
Сэтгүүлийн энэ удаагийн дугаарыг эрхлэн гаргахад ШУА-ийн Философийн хүрээлэн, ОХУ-ын Эрхүү хотын Байгалийн улсын их сургууль, Улаанбаатар Эрдэм их сургууль, Голомт, ХААН, Хас банкны судлаач, эрдэмтэн, мэргэжилтэн, УИХ-ын зарим гишүүд хамтран ажилласан байна.