ХХААХҮЯ-нд шинэ газар нэмжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-08-22 18:32:47
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хуучнаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газрын Мал үржлийн хэлтэс нь ХХААХҮЯ-ны бүтцэд Малын үржил, бүртгэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар болон шинээр нэмэгдээд байна.
Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 187 дугаар тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн Б-16 дугаар тушаалын хүрээнд салбарын яамны бүтцэд нэмэгдсэн тус газар нь малын генетик нөөцийн үйл ажиллагааг төлөвлөх, энэ хүрээнд хөтөлбөр, төлөвлөгөө, стандарт боловсруулах, малын үржил селекц, генетик нөөцтэй холбоотой бодлого, стратегийн хэрэгжилтийг зохион байгуулах, малыг бүртгэх, ялган тэмдэглэх, үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, мэдээллийг баяжуулах, аймаг, нийслэлийн малын үржлийн асуудал хариуцсан нэгжийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах үндсэн чиг үүрэгтэй ажиллах юм.
Холбоотой мэдээ