Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunzaya@montsame.mn
2018-08-22 10:35:39
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын 62 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн хэд хэдэн заалтад нийцээгүй байна гэсэн өргөдөл гаргасан. Гомдол гаргасан тогтоолд УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоохдоо иргэний тэгш байдлын зарчмыг алдагдуулж, зарим иргэдийн сонгогдох эрхийг зөрчсөн хэмээн тэд үзэж, гомдол гаргаад байгаа юм.
Цэцийн хуралдаанд гомдол гаргасан иргэд болон УИХ-ыг төлөөлж, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан оролцож байна. 
Холбоотой мэдээ