Туркийн өндөр дээд түшмэд, бизнес эрхлэгчдийг визгүй зорчдог болгоход бэлэн байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
АНКАРА. /ТАСС/. Орос улс Туркийн зарим иргэнд зориулагдсан визийн горимоо цуцлахад бэлэн байна гэж Туркийн гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу Анкара хотод болж буй олон улсын байгууллагын дэргэдэх Туркийн элчин сайд болон байнгын төлөөлөгийн газруудын 10 дугаар зөвөлгөөний үеэр хэлжээ.
“Бизнес эрхлэгчид болон албан паспорттой иргэдийг визгүй зорчдог болгох талаар бид Орос улстай зарчмын хувьд тохиролцоонд хүрсэн” гэж Чавушоглу хэлжээ. Турк улсад энэ сарын 21-24-нд болох Курбан-Байрам баярын дараа энэ талаархи асуудлыг Орос, Туркийн ажлын хэсэг хэлэлцэх аж.
Албан паспортод өндөр дээд түшмэд болон дипломатчдын паспорт орох аж. Түүнчлэн Туркийн гадаад хэргийн сайдын мэдэгдсэнээр, хүнд даацын автомашины жолооч нарт зориулсан визийг хөнгөвчлөх тухай зарчмын тохиролцоонд талууд хүрсэн байна.

Э.Аянзаяа