Алтанцөгц сумын төвийн 10 гаруй айл усанд автжээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2018-08-07 10:24:16

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын төв буюу Цагаан түнгэ багийн нутаг дэвсгэрт өчигдөр өдрийн 16:40 цагийн орчимд орсон хүчтэй аадар борооны улмаас үер буужээ.

Уг асуудлаар сумын Засаг дарга С.Бекеттэй утсаар холбогдож тодруулахад: "Бид сумын Онцгой комиссыг шуурхай хуралдуулж, шөнийн 23 цагаас эхлэн үерийн голомтод ажиллаж байна. Айлуудаар нэг бүрчлэн орж байгаа. Урьдчилсан байдлаар 10  гаруй айлын байшин, хашаа, хүнсний дэлгүүр усанд автсан, худаг, ариун цэврийн байгууламжид ус, шороо дүүрсэн мэдээтэй байна. Одоогоор хохирлын хэмжээг хэлэх боломжгүй" гэлээ.

Алтанцөгц сумын төв нь Өлгий хотоос 44 км зайд оршдог. Нийтдээ 230 өрхийн 900 гаруй иргэн амьдардаг  ч сумын төвийн иргэд зуны улиралд 50 км зайд орших Хоёртолгой хэмээх газарт зусдаг байна. 

Ө.Нурболат

Холбоотой мэдээ