“Хүннүгийн говь” компани зорилтот бүлгийн иргэдэд нүүрс бэлэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-12-08 14:38:04

Өмнөговь аймаг үйл ажиллагаа явуулж байгаа “Хүннүгийн говь” компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Даланзадгад хотын Баруун сайхан хорооллын 100 айл өрхөд 200 тонн нүүрс өглөө.

Дэлхийн зах зээл дээр нүүрс, ашигт малтмалын үнэ сүүлийн жилүүдэд буурсантай холбоотой уул уурхайгаас төсвийнхөө 80 хувийг бүрдүүлдэг аймгийн хувьд эдийн засгийн байдал хүндэрч эхэлсэн. Энэхүү хямралаас үүдэн уул уурхайн олборлолтын хөрөнгө оруулалтууд хумигдан уурхайнуудын үйл ажиллагаа зогссоноос ажилгүй иргэдийн тоо нэмэгдэж, иргэдийн амьдрал хүндэрч байна. Ийм цаг үед иргэдийн амьдралд дэм болох зорилгоор "Хүннүгийн говь" компани 1 өрхөд 2 тонн нүүрсийг тус тус өөрсдийн зардлаар ачиж зөөвөрлөн хашаанд нь буулгаж өгч байгаа юм.

Тусламж зайлшгүй хэрэгтэй байгаа эмзэг бүлгийн айл өрхийн мэдээллийг багийн төвөөс авч өвлийн бэлтгэлийг нь ийн хангаж өгч байна. 

Өмнөговь аймаг С.Сумьяа

 

Холбоотой мэдээ