Эрчим хүчний шөнийн тариф 50 хувиар хямдарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2015-12-08 14:25:23

Энэ сарын нэгнээс эхлэн эрчим хүчний шөнийн хэрэглээний тариф 50 хувиар хямдарсан байна. Гэхдээ энэ хямдрал хоёр тарифт тоолууртай гэр хорооллын айл өрхүүдэд хамааралтай ажээ.

Төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний шөнийн бага ачааллыг нэмэгдүүлж, агаарын бохирдол утааг багасгах зорилгоор Монгол Улсын Эрчим хүчний зохицуулах хороо 293 дугаар тогтоолоор хоёр тарифт тоолууртай гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн хэрэглээний тарифийг ийнхүү түр хугацаанд хямдруулсан юм байна. Хоёр тарифт тоолууртай айл өрхүүд шөнийн эрчим хүчний хэрэглээндээ квт тутамд 84 төгрөг төлдөг байсан бол ирэх хавар 3 дугаар сарыг дуустал хямдарсан үнээр буюу 42 төгрөг төлнө.

Дундговь аймгийн хувьд хоёр тарифт тоолууртай гэр хорооллын 1027 хэрэглэгч байдаг ажээ.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ