Өнгөрсөн долоо хоногт "ТОП 20" индекс 2.65 хувиар буурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-07-30 14:50:59
Улаанбаатар/МОНЦАМЭ/ Хөрөнгийн биржийн долдугаар сарын 23-27-ны таван удаагийн үнэт цаасны арилжаагаар  нийт нэг тэрбум 36 сая 318,735.12 төгрөгийн арилжаа хийсэн байна. Энэ нь өдөрт дунджаар 207.2 сая төгрөгтэй тэнцэж буй үг юм. 

Тодруулбал өнгөрсөн долоо хоногт 40 компанийн 6 сая 513 364 ширхэг хувьцааг 794 сая 69,135.12 төгрөгөөр  арилжаалжээ.

Харин ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2,320 ширхэг засгийн газрын үнэт цаасыг  242 сая 249,600 сая төгрөгөөр арилжаалсан байна. Ингэснээр зах зээлийн үнэлгээ 2,3 их наяд 61 тэрбум 516 сая 976 987.77  төгрөг болсон бол "ТОП 20" индекс 19345.19 нэгж болж өмнөх долоо хоногоос 2.65 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Б.Заяа
Холбоотой мэдээ