Зүүнбаян баг шинэ спортын төвтэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг Зүүнбаян шинэ спортын ордонтой боллоо.
Зүүнбаян тосгоны бассейны баруун талд Орон нутгийг хөгжүүлэх сангийн 758 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар концессын шугамаар 300 хүний суудалтай спортын ордныг "СНТгрупп" ХХК өөрийн хөрөнгөөр барьж дуусгасан байна.
Дээрх спортын ордонд шинээр 10 орчим ажлын байр буй болох бөгөөд говийн хүүхэд залуучууд, ард иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх, спортоор хичээллэх, бие бялдар, гоозүйн зөв хүмүүжил олгох, улс бүсийн чанартай соёл, спортын тэмцээн уралдааныг орон нутагтаа зохион байгуулах боломжтой болох юм. Зүүнбаянчууд шинэ спортын ордныхоо нээлтэд зориулж спортын арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна.
Х.Эрдэнэбулган