Түлээний мод бэлтгэх эрхийн бичиг олгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-07 21:39:46

Дархан-Уул аймгийн Дархан сумын ЗДТГ-ын "Иргэдэд үйлчлэх төв"-д гэр хорооллын оршин суугчдад олгох түлшний модны гоожингийн бичилт эхэлж урт дараалал үүсчээ. Уг гоожингийн бичгийг долоо хоног бүрийн баасан гараг бүр сумын ЗДТГ-т байгаль хамгаалагч олгож байна.

Тус аймаг энэ жилийн хувьд ойгоос түлээ бэлтгэх тогтоосон хуулийн хугацаа үндсэндээ дуусч байгаа ч энэ удаа гоожин бэлтгэх зөвшөөрлийг иргэдэд олгох юм. Гоожин авахыг хүсч байгаа гэр хорооллын иргэдийн нэрсийг харъяа багаар нь дамжуулж авчээ. Ойгоос түлээ бэлтгэх хүсэлт гаргасан иргэдийн хувьд оршин суугаа хаяг нь Дархан-Уул аймгийнх байж гэр хорооллын багт амьдардаг байх гэсэн шаардлага тавигддаг.

Түүнчлэн иргэний бичиг баримт, гоожин тээвэрлэх машины зөвшөөрлийн бичиг баримт зэргийг бүрдүүлдэг байна. Мөн ойгоос мод бэлтгэхдээ тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангахыг анхаарууллаа.

                               Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ