Чандмань суманд 320 хүүхдийн сургуулийн өргөтгөл барьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-07-18 21:06:01
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Чандмань сумын Ерөнхий боловсролын сургуулийн 320 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилга энэ онд ашиглалтад орно. Тус өргөтгөлийн барилга нь нийт 2,1 тэрбум төгрөгийн өртөгөөр босох юм.

Одоогоор барилгын суурь цутгалтын ажил хийгдэж байгаа гэнэ. Өнгөрсөн онд тус сумын нутагт 4,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас сургуулийн барилгын хана цуурч үйл ажиллагаагаа явуулах боломжгүйд хүрч хичээл сургалтаа гэрт үргэлүүлж байсан юм. Тиймээс сургуулийн барилгыг шинэчлэх зайлшгүй шаардлага гарсан учир тус аймгийн энэ онд баригдах барилгын тоонд зүй ёсоор багтсан юм. Мөн сургуулийн дэргэд 100 ортой сурагчдын дотуур байр баригдах ажээ.
Э.Нарангэрэл
Холбоотой мэдээ