Мониторингийн үнэлгээг нарийвчлан хийснээр хохирол бага амсана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-07-06 13:31:25
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад анх удаа зохион байгуулж 4 өдөр чуулж буй Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн Сайд нарын 2-р Бага хурал өнөөдөр хаалтын хуралдаанаа хийлээ.
 
"Азийн бүс нутагт гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хөтөлбөрийг батлан гаргаснаас хойш зохион байгуулагдаж буй 2 дахь удаагийн хуралдаан нь “Сендайн хөтөлбөр”-ийн эхний хоёр жилийн хэрэгжилтэд дүгнэлт мониторинг хийх, цаашдын үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр олон зөвлөмжийг гаргасан чухал арга хэмжээ боллоо” хэмээн Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин товч дүгнэсэн юм. Ази, Номхон далайн орны 50 улс, олон улсын болон Засгийн газар хоорондын байгууллага, төрийн болон ТББ иргэний нийгэм, шинжлэх ухааны, боловсролын байгууллагын нийт 3000 гаруй  төлөөлөгч оролцсон энэ удаагийн Бага хурлаас “Улаанбаатарын тунхаглал”, “Азийн бүсийн 2018-2020 оны төлөвлөгөө бүхий оролцогч талуудын мэдэгдэл” гэсэн бодлогын 2 баримт бичиг гарсныг хуралдааны үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал болон НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, Номхон далайн бүсийн төвийн дарга Лоретта Хибер Жирард танилцуулсан уншсаныг төлөөлөгчид алга ташин хүлээн авч баталсан юм.

“Улаанбаатарын тунхаглал”-д гамшгийн эрсдлийг бууруулах ач холбогдлыг дурдахдаа, байгалийн гамшигт үзэгдэл хамгийн ихээр гарч, тэр хэмжээгээр нэрвэгддэг Ази, Номхон далайн бүс нутагт Гамшгийн эрсдлийг бууруулах үнэлгээг хийх нь энэ бүс нутгийн ард иргэд, тэдний амьдарч ажиллаж нийгэм, эдийн засгийн байдал тогтвортой хөгжихийн гол үндэс болоод буйг онцолсон юм.
Улс орнууд Гамшгийн эрсдлийг бууруулах мониторингийн үнэлгээг хэр зэрэг нарийвчлан хийнэ, тэр хэмжээгээр гамшгийн хохирлыг бага амсан даван туулж гарна гэсэн дүгнэлтэд хүрээд буй “Улаанбаатарын тунхаглал”-ыг товч өгүүлбэл,
  • Олон талын мэдээ, мэдээлэлд тулгуурласан гамшгийн эсрэг, түүний эрсдлийг бууруулах мониторинг нарийн хийх шаардлага тулгараад буйг,
  • Гамшгийн эрсдлийг бууруулахад хэрэгжүүлэх төлөвлөгөөг улс орон бүр бүс нутгийн хэмжээнд нарийн гаргаж мөрдөн биелүүлэх,
  • Гамшгийн эрсдлийг бууруулахд бүх талын олон нийтийн оролцоог хангаж хүртээмжийг нэмэгдүүлэх нөлөөллийн ажлыг нийгмийн бүх давхаргад эмэгтэйчүүд, хүүхэд, залуус, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг хэнийг ч орхилгүйгээр тэдэнд нэг бүрчлэн хүрсэн байдлаар түлхүү хийх,
  • Гамшгаас урьдчилан сэргийлэхэд зарцуулах хөрөнгө оруулалтыг төр, засгийн түвшинд төсвийн хөрөнгөөр, нийгмийн хүрээнд хувийн хэвшлийн санхүүжилт хэлбэрээр улам нэмэгдүүлэх,
  • Гамшгийн эрсдлийг бууруулах үйл ажиллагааг Тогтвортой хөгжлийн зорилтуудтай илүү уялдуулан холбож төлөвлөн хэрэгжүүлэх,
  • Мэдээлэл-технологийн дэвшил, арга технологийг түлхүү ашиглах гэсэн зорилтуудыг дэвшүүлэн тавьж байгааг тусгажээ.
Б.Болд
 
 
 
 
Холбоотой мэдээ