Аймгийн баяр наадмаар худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд тусгай зөвшөөрөл олгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-07-05 18:18:08
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн баяр наадмаар хүнсний худалдаа, нийтийн хоол үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллах худалдаа үйлчилгээний газруудад өнөөдөр маргааш хоёр тусгай зөвшөөрлийн бичиг олгох юм байна. Уг бичгийг Улаангом сумын ЗДТГ-аас олгох аж. Хугацаандаа бүртгүүлэн тусгай зөвшөөрлөө авсан худалдаа үйлчилгээ эрхлэгчдийг сугалаа татуулан дугаарын эрэмбээр газрын байршлыг тогтоож өгөх юм байна.
“Аймгийн баяраар наадмын талбай болон морь барианы газарт худалдаа үйлчилгээ эрхлэх иргэдэд тусгай зөвшөөрөл олгож байна. Нэг тусгай зөвшөөрлийн үнэ 15 мянган төгрөг. Баярын өдрүүдэд мэргэжлийн байгууллагуудын хамтарсан баг хоол хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдал, орчны эрүүл ахуйд хяналт шалгалт хийж ажиллана” хэмээн Улаангом сумын Засаг дарга Ц.Пүрэвжав хэллээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ