Ногоон тэжээлийн үр зээлээр олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-07-05 11:11:00
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга сумдын Засаг дарга нартай 2018 онд байгуулсан үр дүнгийн гэрээнд сум болгон 10 га газар ногоон тэжээл тариалах ажил туссан. Үүний хүрээнд аймгийн мал хамгаалах сангаас 11 суманд ногоон тэжээл тариалах 16 тн үрийн дэмжлэгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр хуваарилж өгөв.

Сумд сумандаа ногоон тэжээл тариалж, нөөцлөх нь тухайн суманд өвөлжилт хүндэрсэн тохиолдолд тэжээл дутагдахгүй, малчдад хямд үнээр хуваарилах зэрэг давуу талтай юм.

Архангай аймгийн хувьд ногоон тэжээлийг Төвшрүүлэх, Эрдэнэбулган, Хотонт сумдад ихэвчлэн тариалдаг бөгөөд өнгөрсөн жил 1832 га талбайгаас 5000 гаруй тн ногоон тэжээл хураан авчээ. Энэ жил сумд 10 га талбайдаа бүрэн тариалалт хийвэл урд жилээсээ илүү тн тэжээл хураах боломжтой болох юм. Энэ жилийн ногоон тэжээл тариалалтын  нийт талбай удахгүй гарах юм байна.
 
Б.Гэрэлт-Од

 
Холбоотой мэдээ