Хагас жилийн мал тооллогод найман сумын 2038 өрх хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-07-03 12:17:28
Увс /МОНЦАМЭ/. 2018 оны хагас жилийн мал тооллогын ажил явагдаж дуусчээ. Увс аймгийн малчин өрхүүдээс санамсаргүй түүврийн аргаар 2038 өрхийг сонгож энэхүү хагас жилийн мал тооллогод хамруулсан байна. Тэгэхдээ энэ жил малын хорогдол өндөртэй байсан сум буюу Өндөрхангай, Цагаанхайрхан, Зүүнхангай, Баруунтуруун, Тариалан, Өмнөговь, Улаангом, Тэс сумдын малчдыг хамруулсан байна.
“Увс аймгийн хэмжээнд нийтдээ 120700 малтай өрх байдаг. Үүний 2038 нь энэ удаагийн хагас жилийн мал тооллогод хамрагдсан. Ингэхдээ хамгийн бага болон олон малтай өрхийг сонгон тооллогод хамруулсан байна. Хагас жилийн мал тооллогын ажил нь жилийн эцсийн мал тооллоын ажлыг хөнгөвчлөх, эдийн засгийн хувьд хэмнэлт гаргах үүднээс хийгддэг бөгөөд энэ удаад 790 мянган толгой мал тоолууллаа” хэмээн аймгийн Статистикийн хэлтсийн мэргэжилтэн Л.Цогтсайхан хэллээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ