Төв цэнгэлдэх хүрээлэнг зүлэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-07-03 12:02:58
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн баяр наадам энэ сарын 10-11-ний өдрүүдэд болохоор товлогдсон бөгөөд одоогоор баяр наадмын салбар хороод байгуулагдаж, бэлтгэл ажилдаа ороод байна.

Энэ хүрээнд наадамчин олныг тав тухтай, тохилог орчинд баярлах боломжийг хангах үүднээс Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна дотно орчныг зүлэгжүүлэх ажилд Хот тохижилт, үйлчилгээний газрынхан анхаарч ажиллаж байна. Энэ зун Улаангом суманд бороо ороогүй, хэт халуун өдрүүд үргэлжилж байгаа тул зүлэг ногоог тогтмол услахгүй бол хатаж гандах эрсдэлтэй байгаа аж. Ядаж л үндэсний бөхийн барилдаан болдог талбайгаа торгон ногоон зүлэгтэй болгохсон хэмээн Хот тохижилт, үйлчилгээний газрынхан мэрийж ажиллаж байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ