Д.Эрдэнэбат: Хаврын чуулганаар гол гол хуулийн төслүүдийг хэлэлцэж чадаагүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр 2018 оны Хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаанд дүгнэлт хийснээ бүлгийн дарга Д.Эрдэнэбат танилцууллаа.
УИХ-ын хаврын чуулганаар бодлогын шинж чанартай, улс төрийн тогтолцоо, эрх зүйн шинэчлэлтэй холбоотой томоохон асуудлуудыг хэлэлцэж амжаагүй гэдгийг бүлэг дүгнэлтийнхээ эхэнд дурьдсан байна. Тухайлбал, Үндсэн хуулийн өөрчлөлт, Улс төрийн намуудын тухай, Сонгуулийн тухай, Хөдөлмөрийн тухай, Хөрөнгө оруулалтын банкны тухай зэрэг хуулийн төслийг хэлэлцэх шаардлагатай байсан хэмээн АН үзэж байгаа аж. Гэвч хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй, халамжийн шинж чанартай олон хуулийг баталсан ч нь дээрх асуудлуудыг хойшлуулах гол шалтгаан болсон хэмээн үзэж байгаа аж.
Харин УИХ-ын гишүүдийг хариуцлагажуулах зорилго бүхий УИХ-ын дэгийн тухай, УИХ-ын тухай хуулийг баталсныг АН-ын бүлэг дэмжиж байгаа бөгөөд 2018 оны намрын чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үед энэ асуудлыг нарийвчлан зохицуулах заалт оруулах нь зүйтэй хэмээв.
Мөн тэрбээр, "Засгийн газраас өргөн барьсан Татварын багц хуулийн төслийн талаар дүгнэлт гаргахаар АН-ын бүлгийн ажлын хэсэг ажиллаж байгаа. Уул уурхайн баялаг ашигласны төлбөрийг бүх аж ахуйн нэгжээс ижил хэмжээнд авах ёстой гэдэгт голлон анхаарах нь зөв. УИХ-аас Ерөнхийлөгчийн өргөн барьсан Валютын зохицуулалтын тухай хуулийг буцаасан. Монголын баялаг гадагшаа хяналтгүй урссаны улмаас оффшор данс үүсч, манай улс валютын нөөцийн хомсдолд орж байгаа. Тиймээс Монголын баялгийг дотоодын банкуудаар дамжуулдаг болох зохицуулалтыг тусгасан хуулийн төслийг буцаасан нь буруу. Мөн “Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” УИХ-ын тогтоолыг 10 хоногийн дотор хэлэлцэж, баталлаа. Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой гэдэгт АН санал нэгдэж байгаа. Тиймээс энэ асуудлаар эрх баригчидтай хэлэлцээрийн ширээний ард сууж, улмаар Тавантолгой компанийн тодорхой хувийг иргэдийн хяналт, удирдлагад өгч, Монголчууд баялгаасаа ашиг хүртэх боломжийг бүрдүүлэх ёстой гэсэн нэгдсэн ойлголцолд хүрсэн. Гэвч үүнийгээ биелүүлж чадсангүй. Ямартай ч Тавантолгойн тодорхой хувьд IPO хийснээр ирэх хоёр жилд Монголын эдийн засгийн өсөлт 10 хувьд хүрч, 5800 ажлын байр бий болж, экспортын орлого 2.5 тэрбум ам.доллар, татварын орлого 400 саяас 1.2 тэрбум ам.доллараар өснө гэсэн том амлалтыг МАН ард түмэнд өглөө. Бид энэ амлалтыг нь биелүүлэхийг шаардаж ажиллах болно” гэлээ.
Мөн АН-ын бүлгийн зүгээс Засгийн газраас өргөн барьсан Захиргааны ерөнхий хуулийн төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийлээ. Уг хуулийн төсөлд Засгийн газар болон төрийн захиргааны байгууллагын буруутай шийдвэрээс үүдэн хохирсон иргэд шүүхээр хохирлоо барагдуулах боломжийг хязгаарлахаар заасан нь эрхзүйт төрийг үгүйсгэсэн, Үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл хэмээн үзэж байгаа тул завсарлага авсан байна. Мөн “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн хэлэлцүүлгийг УИХ түр хойшлуулсан. Одоо ашигтай ажиллаж байгаа Төрийн банк, МИАТ зэрэг томоохон байгууллагуудыг хувьчлахаар тусгасан нь эрх ашгийн зөрчилтай байх магадлалтай хэмээн АН-ын бүлэг үзсэн гэв.
Хаврын чуулганы хаалтын өдөр тус бүлэг хэд хэдэн хуулийн төслөөр завсарлага авсны дотор Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл багтсан юм. Уг хуулийн төсөлд Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хэрэгцээний шатахууны импортын онцгой албан татварыг чөлөөлөхөөр заасан бөгөөд ингэхдээ хууль хэрэгжих хугацааг 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр байхаар тусгажээ. Өөрөөр хэлбэл, тус нийгэмлэгийн 2017 оны 1 дүгээр сарын 01-нээс өнөөдрийг хүртэл худалдаж авсан шатахууны онцгой албан татварыг төр буцаан олгох хуулийн зохицуулалт тусгасан тул дэмжих боломжгүй хэмээн үзсэн. Мөн Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төслөөр завсарлага авсан бөгөөд Монгол улсын ирээдүй болсон хүүхэд, багачуудын хоол, хүнстэй холбоотой асуудлыг богино хугацаанд хуумгай байдлаар шийдвэрлэж болохгүй хэмээн Д.Эрдэнэбат гишүүн дурьдав. Уг хуулийн төслийг өнгөрсөн сарын 28-нд өргөн барьж, 29-нд чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөөд байсан юм.
Хэвлэлийн хурлын төгсгөлд Д.Эрдэнэбат гишүүн, “Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Димсам” бондын өрийг дарсан тухай мэдээлэл хийсэн. 2015 онд АН, МАН-ын хамтарсан Засгийн газар ажиллаж байхдаа “Димсам” бонд гаргасан. Энэ бондын өрийг дарахын тулд өнөөгийн Засгийн газар 5.6 хувийн хүүтэй авсан Гэрэгэ бонд гаргаж, түүний 300 сая ам.доллароос төлж байгаа юм. Ард түмний орлогын татвар, эдийн засгийн өсөлтөөс олсон мөнгөөр өр төлөөгүй” гэлээ.
Үндсэн хуулийн төслийг хэлэлцэхийн тулд ээлжит бус чуулган зарлах шаардлагатай эсэхийг сэтгүүлчид тодруулахад, "Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг судлах, санал дүгнэлт гаргах ажлын хэсэг ажиллаж байгаа. Ажлын хэсэг удахгүй тодорхой мэдээлэл өгөх байх. Үндсэн хуулийн асуудлаар ээлжит бус чуулган хуралдуулах шаардлага үүсэхгүй” гэсэн хариулт өгөв.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ