Бэлчээрээ удирдах малчдын төслийн 2 дахь үе шат эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зургаан аймгийн нийт 24 суманд хэрэгжих “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн 2 дахь үе шатны нээлт өнөөдөр боллоо.
ХХААХҮЯ, НҮБ-ын ХАА-г хөгжүүлэх олон улсын сан хооронд байгуулсан зээлийн хэлэлцээрийн дагуу дээрх төслийн эхний үе шат 2012 оноос Архангай, Булган, Говь-Алтай, Хөвсгөл, Хэнтий аймгийн сумдад амжилттай хэрэгжсэн учир үргэлжлүүлэн 2 дахь үе шатны төсөл дээр нэмж Өвөрхангай, Дундговь, Сүхбаатар, Дорнод гэсэн 4 аймгийн 23 мянган малчдыг хамруулан 2028-2021 онд хэрэгжихээр болоод байна. Нийтдээ 10.3 сая ам.долларын санхүүжилттэй уг төслийн хүрээнд малчид бэлчээр ашиглалтыг удирдах менежментэд суралцаж бүлэг байгуулан хамтран ажиллахаас гадна бэлчээрт нөлөөлдөг хүчин зүйлүүд болох цаг уурын байдлын урьдчилсан мэдээллийг авах, бэлчээрийн геодиз зураглалтай танилцах зэрэг олон талын ач холбогдолтой үйл ажиллагаанд суралцана гэж НҮБ-ын ХАА-г хөгжүүлэх олон улсын сангийн төслийн ерөнхий менежер С.Занданбал төслийн 2 дахь шатны нээлт дээр онцолж байна.

“Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төсөл зөвхөн бэлчээр ашиглалтын удирдлагаас гадна малчдыг зах зээлд оруулахад чиглэсэн 3 бүтэц бүрэлдэхүүн үйл ажиллагаатай. Жишээ нь, малчид хамтран бүлэг байгуулж ажиллахад зээл олгож, зээлийн батлан даалт гаргаж өгнө. Тухайлбал, эмэгтэйчүүдэд чиглэсэн үйл ажиллагаа гэхэд сумын төв дээр ашиглагдахгүй байгаа барилга байшинг засч засварлан хөдөлмөр эрхлэхэд туслаж ажлын байраар хангах юм. Энэ нөхцөлд түрээсгүйгээр үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж болно. Мөн сумдын ЖДҮ эрхлэгчдэд бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээр зээл болон зээлийн батлан даалт гаргаж дэмжинэ. Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ, хүнсний ногоо эрхлэгчид энд түлхүү хамрахыг төслийн багийнхан хүсэв.
Төслийн хүрээнд сум, орон нутгийн удирдлагаас аваад мал эмнэлэг, үржлийн албаны мэргэжилтнүүд, газрын даамал, малчдын бүлгийн гишүүд ахлагч нар, хоршооны менежерүүд зэрэг давхардсан тоогоор 7800 гаруй холбогдох хүмүүсийг бэлчээрийн удирдлага, уур амьсгалын өөрчлөлт, хоршооны менежментийн чиглэлээр болон малчдын бүлэг, дундын сан байгуулах, малын даатгал зэрэг сэдвээр анхан болон ахисан шатны мэдлэг, арга зүй олгох шат дараалсан системтэй сургалтад хамрах юм.

Б.Болд