Очирваанийн алдартнуудад хүндэтгэл үзүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-12-04 14:21:22

Завхан нутгаас төрөн гарсан гавьяатууддаа хүндэтгэл үзүүлэх “Очирваанийн алдартнууд тоглолт” энэ сарын 7-нд Монгол Бөхийн өргөөнд болно.

Тоглолтын ерөнхий найруулагч Г.Батсүх хэлэхдээ, “Завханы залуу уран бүтээлчид нэгдээд “Зэв” продакшн байгуулж урлагаас төрсөн гавьяатууддаа хүндэтгэл үзүүлэх анхны ажлаа зохион байгуулж байна. Завхан нутгаар овоглодог олон гавьяат байдаг. Залуу хойч үеийнхэн маань тэднийг мартах учиргүй. Тиймээс энэхүү тоглолтыг зохион байгуулж байна. Төрийн шагналт, Ардын жүжигчин Б.Жамъяндагва, Б.Норовсамбуу, Төрийн шагналт Б.Цэнддоо, Ц.Бавуудорж, МУГЖ С.Батсүх, Х.Оюунцэцэг, Н.Чулуунхүү, Х.Үнэнхүү, Ч.Алтан-Өлзий, У.Далантай, Н.Батцэцэг, УГЗ Д.Цэвээнравдан, Ц.Жамъян, Ж.Бямбаа нарын 34 гавьяат бий. Энэ бол зөвхөн урлагаас төрсөн гавьяатууд” хэмээв.

Мөн “Хурд” хамтлаг, “Харанга”-ын Х.Лхагвасүрэн Завхан нутгаар овоглож уран бүтээлээ туурвидаг байна. Тэд АНУ-д тоглолттой байгаа учраас энэ удаагийн тоглолтод оролцож амжихгүй гэдгээ мэдэгджээ.

Тус тоглолтод дуучдаас гадна яруу найрагч О.Цэнд-Аюуш, Ч.Алтантүлхүүр, Б.Баттулга, Дарь Сүхбаатар, жүжигчин СТА Л.Дэмидбаатар, Д.Бямбацогт, Б.Эрдэнэцэцэг, Ж.Пүрэвдорж, ХЦДБЧ-ын найрал хөгжимчид, “Классик Жем”, “Бид дөрөв” хамтлагийн уран бүтээлчид оролцох аж.

Ж.Болор

 

Холбоотой мэдээ