Хятад улсын ОХУ-тай хийж буй худалдаа 18 хувиар өсчээ

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2018-06-15 16:22:26
Бээжин /МОНЦАМЭ/. Өчигдөр Хятадын Худалдааны яамнаас тус улсын Гадаад худалдааны нөхцөл байдлын талаар танилцуулга хийв.
Тайланд он гарснаас хойш Хятад улсын Гадаад худалдаа тогтвортой хөгжлөө хадгалсаар байгаа бөгөөд чанар үр дүнгийн хувьд ахиц гарсныг дурджээ.
Хятад улсын АНУ 5.3, Европын холбоо 7.3, Япон 4.5, Хонг конг 6.8 хувиар уламжлалт зах зээлүүдтэй хийсэн экспорт импорт өсөлттэй гарсан байна. “Бүс ба Зам”-ын дагуух орнуудтай хийсэн экспорт, импортын хэмжээ 11.1 хувиар өсчээ.Мөн АСЕАН-ы орнуудтай хийсэн экспорт, импорт 11.9 хувиар өсөлттэй гарсан зэрэг нь гадаад худалдааны өсөлтийн гол хүчин зүйлүүд байв.
Гадаад худалдаа хамгийн хурдацтайгаар өсч буй орнуудад ОХУ 18, Индонези  16.5, Вьетнам  24.4 хувь байгаа аж.  Экспортын бараа бүтээгдэхүүний бүтэц тасралтгүй нэмэгдэж байна. Механик, цахилгаан бараа бүтээгдэхүүний экспорт 3.6 их наяд юань хүрсэн нь 7.9 хувийн өссөн үзүүлэлттэй байна. Мөн зарим импортын бараа бүтээгдэхүүний өсөлт ихээр нэмэгджээ. Тодруулбал, байгалийн хий, түүхий газрын тос, нүүрс зэрэг 10 барааны бүтээгдэхүүний импортын дүн 10.9 хувиар өссөн.
Энэ оны эхний таван сарын байдлаар Хятадын хөрөнгө оруулагчид дэлхийн 149 улс орон болон бүс нутгийн 2987 аж ахуйн нэгжүүдэд 47.9 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийсэн нь 38.5 хувь өссөн үзүүлэлттэй байна. Ингэснээр сүүлийн 7 сарын туршид өсөлтөө хадгалж чадсан. Үүнээс шинээр байгуулсан гэрээний дүн 85.4 тэрбум ам.долларт хүрч 13.4 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Мөн хөдөлмөрийн хамтын ажиллагааны хүрээнд гадаад улс орнууд руу 178 мянган ажилчин илгээсэн байна.
“Бүс ба Зам”-ын дагуух орнуудад хийж буй хөрөнгө оруулалт өсч байна. “Бүс ба Зам”-ын дагуух 54 оронд шинээр нэмэгдсэн хөрөнгө оруулалт 5.9 тэрбум долларт хүрсэн аж. Зүүн бүс нутгууд гадаадад хөрөнгө оруулагч гол бүс нутаг болж байна. Зүүн нутгийн 10 муж, хотуудын гадаадад хийсэн хөрөнгө оруулалт 27.7 тэрбум долларт хүрсэн нь 75.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Шинээр байгуулагдаж буй аж ахуйн нэгжүүдийн тоо хурдацтайгаар нэмэгдэж, эхний 5 сарын байдлаар гадаадын хөрөнгө оруулалттай 24 мянга гаруй аж ахуйн нэгж байгуулагдсан нь мөн үеэс 97.6 хувиар нэмэгджээ. Энэ нь 345.6 тэрбум юанийн гадны хөрөнгө оруулалтыг татсан.
Төвийн болон баруун бүс нутгууд дахь гадны хөрөнгө оруулалт нэмэгдэж байна. Төвийн бүс нутгууд дахь гадны хөрөнгө оруулалт 24.2 тэрбум юаньд хүрч  40 хувь, баруун бүс нутгууд дахь гадны хөрөнгө оруулалт 22.7 тэрбум юаньд хүрч 11.9 хувиар тус тус өссөн байна.
Сингапур 33.9, БНСУ 66.9, Япон 5.1, АНУ 16.3, Англи 56.9, Макао 72 хувиар зэрэг улс орон бүс нутгуудын хөрөнгө оруулалт тасралтгүй өсчээ.
А.Анхбаяр

Холбоотой мэдээ