Худалдааны яриа хэлэлцээнд ахиц гарахгүй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН. /Эн-Эйч-Кэй/. АНУ болон БНХАУ хоорондын худалдааны асуудлаарх яриа хэлэлцээнд сүүлийн үед дорвитой ахиц дэвшил гарахгүй байгаа тухай “Эн-Эйч-Кэй” телевиз мэдээлэв.
АНУ-ын худалдааны сайд Уилбур Росс, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шадар сайд Лю Хэ нарын өнгөрсөн амралтын өдрүүдэд Бээжин хотод хийсэн уулзалтын үеэр Хятад улс руу эрчим хүчний экспортыг нэмэгдүүлэх, фермийн аж ахуйг өргөжүүлэх замаар АНУ-ын худалдааны алдагдлыг бууруулах талаар хэлэлцсэн байна.
Цагаан ордны хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Сара Сандерсийн мэдээлснээр, “АНУ-ын ерөнхийлөгчийн зүгээс технологи болон оюуны өмчийг Хятадын худалдааны төвөгтэй арга барилаас хамгаалах арга хэмжээ авч байна. Талууд яриа хэлэлцээгээ үргэлжлүүлнэ” гэжээ.

Э.Хулан