Нийтийн тээврийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-12-02 21:18:21


Иргэний танхим нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай иргэдийн хүсэлтэд Зуунмод сумын засаг даргын тамгын газар боломжгүй гэсэн хариу өгчээ.

Хотын захирагчийн албаны мэргэжилтэн Г.Баярбаатар хэлэхдээ зарим иргэдийн ажил алба, нийтийн тээврийн үйлчилгээний хуваарьтай нийцээгүйгээс бусдын эрх ашгийг хохироож болохгүй тул цаашид хуучин хуваарийг үргэлжлүүлэн мөрдөнө.Харин бусад санал гомдлыг хүлээн авч, үйлчилгээний соёлыг дээшлүүлэхэд анхаарч ажиллана гэв.

Баянхошуу, Зүүндэлгэр, Дэнжийн автобус  өглөө 7 цаг 10-40,  8:40, 11 цаг, өдөр 12:40,13:10,13:40,16:00, орой 17:50, 18:20,18:50 минутаас тус бүр явж,  том хүн 300, хүүхэд 100 төгрөгөөр үйлчлүүлдэг юм.

Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ