М.Уранцэцэг, Д.Амартүвшин нар Хөх хотын Гран при-гээс хүрэл медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-05-26 09:04:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотноо Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос зохион байгуулж буй Гран при тэмцээний эхний өдөр /2018.05.25/ манай 2 жүдоч хүрэл медаль хүртсэн байна.

Хөх хотын Гран при тэмцээнд 49 орны 399 бөх зодогло
ж байгаа бөгөөд манай улсаас эрэгтэй, эмэгтэй нийт 28 жүдоч хүч, ур чадвараа сорих юм. Эхний өдөр эрэгтэй 60, 66 кг, эмэгтэй 48, 52, 57 кг жингийн алт, мөнгө, хүрэл медалийн эзэд тодорлоо.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д хүч үзсэн Дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг БНАСАУ, БНХАУ-ын бөхчүүдийг ялж, ОХУ-ын жүдоч Г.Сабинад торгуулиар ялагдсан ч медалийн төлөө Бразилын бөх Ч.Габриалаг ялж хүрэл медаль хүртжээ.

Харин эрэгтэйчүүдийн 60 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин
Д.Амартүвшин эхний тойрогт хийлж, Нидерланд болон ОХУ-ын 2 жүдочийг тус тус ялж, Казахстаны жүдоч К.Гусманд ялагдаж хүрэл медалийн эзэн болжээ. Энэ жинд дэлхийн аварга Г.Болдбаатар YII байр эзэлжээ.

Хөх хотын Гран при тэмцээнд түрүүлсэн бөх 3000 ам.доллар, мөнгөн медаль 2000, хүрэл медаль 1000 ам.долларын мөнгөн шагналтай. Өнөөдөр эрэгтэй 73, 81кг, эмэгтэй 63, 70 кг жингийн барилдаан болно. Тэмцээний сүүлийн өдөр буюу ням гарагт хүнд жингийн барилдаанууд болж, Гран при тэмцээн өндөрлөх юм.
 

Д.Өлзий

Холбоотой мэдээ