Д.Трамп импортын автомашинд 25 хувийн татвар ногдуулж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-24 11:33:39
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа тус улсад нийлүүлж буй автомашинуудад татвар ногдуулах боломжийг авч хэлэлцэж байгаа тухай “The Wall Street Journal” сонин мэдээлэв.
 
Үндэсний аюулгүй байдалтай холбоотой ямар нэг шалтгаанаар ийм арга хэмжээ авах шаардлагатай гэсэн үндэслэлийг АНУ-ын эрх баригчид гаргаж ирж магадгүй аж. Импортын автомашинд 25 хувийн татвар ногдуулах төлөвтэй байна.
 
Татвар ногдуулах энэхүү төлөвлөгөө нь одоохондоо анхан шатандаа явж байгаа бөгөөд зарим бизнес эрхлэгч байгууллагуудын зүгээс ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч магадгүй юм.  
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ