Өнгөрсөн жилийн байдлаар 3.1 сая Хятад оюутан гадаадад суралцаж байна

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2018-05-23 01:25:54
 Бээжин /МОНЦАМЭ/. Өчигдөр Хятадын Хүний нөөц, нийгмийн хамгааллын яамнаас өнгөрсөн жилийн салбарын статистик мэдээллийг танилцууллаа.
Тус мэдээлэлд дурдсанаар, Хятад улсад 2017 оны байдлаар нийтдээ 776 сая ажлын байр байгаа нь өмнөх оныхоос 370 мянгаар өссөн үзүүлэлт болжээ. Үүнээс тариланчид болон хөдөө орон нутгийн хөдөлмөр эрхлэгчид 480 мянгаар өсч 286 саяд хүрсэн байна. 2017 оны байдлаар Хятадын их газарт Тайвань, Хонг конг, Макао-гийн 97 мянган хүн ажиллах зөвшөөрөл авчээ.      
Мөн өнгөрсөн оны Нийгмийн даатгалын санд нийтдээ 6.7 их наяд юань төвлөрсөн бөгөөд энэ нь өмнөх оноос 25 хувиар өссөн үзүүлэлт аж. Үүнийг дагаад тус сангийн зарцуулалт 5.7 их наяд юань буюу 22 орчим хувийн  өсөлттэй гарсан байна.
Хятадын хот суурин газрын төрийн хэвшилд ажиллаж буй ажилтны жилийн дундаж цалин 10 хувиар өсч 74 мянган юань болсон бол хувийн хэвшилд ажиллаж буй ажилтны жилийн дундаж цалин 7 орчим хувиар өсч 45 мянган юаньд хүрчээ.
А.Анхбаяр
         

Холбоотой мэдээ