Хангайн нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн хононо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-05-21 18:30:38
Баянхонгор /МОНЦАМЭ/. Өнөө шөнө Баянхонгор аймгийн ихэнх нутгаар салхи 16-18м/с, зарим үед 22-24м/с хүртэл  ширүүсч цасан болон шороон шуурга шуурах тул малчид, ард иргэдийг цаг агаарын аюултай үзэгдэлээс сэрэмжлүүлж байна. 
Харин энэ долоо хоногийг дуустал салхи ихэнх хугацаанд баруунаас 8-13м/с, 24-25-нд нийт нутгаар 12-14м/с, говийн нутгаар 18-20м/с, зарим үед түр зуур 22-24м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурах аж.
Мөн энэ сарын 24-25-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, уулаараа нойтон цас  орно. Цаг агаар сэрүүсч, энэ сарын 25-нд хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, говийн нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. 
Бусад хугацаанд хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан, Гурванбулаг, Байдрагийн нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, говийн нутгаар шөнөдөө 5-10 градус дулаан, өдөртөө 20-25 градус дулаан, Эхийнголын нутгаар шөнөдөө 10-15 градус дулаан, өдөртөө 23-28 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус дулаан, өдөртөө 18-23 градус дулаан байна.
                                                                                                                        Б.Мөнхзул
Холбоотой мэдээ