Газрын тосны худалдааны асуудал хариуцсан ажлын хэсгийг байгуулахаар тохиролцжээ

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-21 11:25:13
БРЮССЕЛЬ. /ТАСС/. Европын холбоо болон Иран улс газрын тосны худалдааны асуудлаар хамтран ажиллах ажлын хэсэг байгуулахаар тохиролцжээ. Энэ тухай  Европын Холбооны эрчим хүчний асуудал эрхэлсэн комиссар Мигель Ариас Каньете мэдэгдсэн байна.
 
Тэрбээр хэлэхдээ “Газрын тосны худалдааны салбарт бид Иран улсыг дэмжих бодолтой байна. Ажлын хэсэг байгуулснаар Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээрийн үр ашгийг Ираны ард түмэнд хүртээхэд дэмжлэг болно. Энэ бол гэрээний үндсэн хэсэг юм” гэжээ.
 
Түүнчлэн Европын Холбоо болон Иран улс энэ оны 11 дүгээр сарын эцсээр Брюссельд цөмийн салбарт хамтран ажиллах асуудлаар өндөр түвшний семинар хийхээр тохиролцсон юм.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ