Цөмийн хэлэлцээрийг хадгалан авч үлдэхийн төлөө "бодит алхам" хийхийг Иран улс Европт уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-05-21 07:35:31
ТЕГЕРАН. /Синьхуа/. Ираны цөмийн хэлэлцээрийг хадгалан авч үлдэхийн төлөө Европын улс орнууд улс төрийн хүчин чармайлт гаргахгүй байна гэж Ираны Гадаад харилцааны сайд Мохаммад Жавад Зариф мэдэгдэхийн сацуу Ираны эдийн засгийн ашиг сонирхлыг хамгаалахын төлөө илүү “бодит алхам” хийхийг Европт уриалсан тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ.
 
“АНУ цөмийн хэлэлцээрээс гараад буй энэ цаг үед Европын улс орнууд эл хэлэлцээрийг хадгалан авч үлдэхийн төлөө илүү их хүчин чармайлт гаргана гэдэгт бид найдаж байна” гэж М.Ж.Зариф өчигдөр Ираны нийслэл Тегеран хотноо Европын Холбооны Эрчим хүчний газрын тэргүүн Мигель Ариас Канэте тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэрээ хэлсэн байна.
 
Ираны эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг цуцлахаар болсны хариуд тус улс цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах тухай хэлэлцээрийг 2015 онд АНУ тэргүүтэй зургаан улстай байгуулж байсан билээ. Харин Барак Обамагийн засаг захиргааны үед байгуулсан энэ хэлэлцээхийг АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп  “маш муу хэлэлцээр” болсон гэж шүүмжилж, уг хэлэлцээрээс АНУ-ыг энэ сарын эхээр гаргасан юм.
Г.Доржханд

Холбоотой мэдээ